ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛ ХУРАЛДАЖ 2021 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ, АНХААРАХ АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭВ

2021 оны 02 сарын 05
Өмнөговь аймгийн хүн амын 35.5 хувийг хүүхэд эзэлдэг. Говь нутгийн ирээдүй болсон хүүхдийн эрхийг хангах, эрүүл аюулгүй, таатай орчинд сурч хөгжих боломжийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, салбар дундын үйл ажиллагаа, уялдаа холбоог сайжруулахад 2021 онд онцгой анхаарч ажиллана. Энэ зарчимд тулгуурлан аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Р.Сэддорж, сумдын хүүхдийн төлөө зөвлөл, холбогдох албаныхантай цахимаар хуралдаж, санал солилцон анхаарах асуудлын талаар үүрэг чиглэл өглөө.
Насанд хүрэгчдийн хариуцлагыг өндөржүүлэх, соён гэгээрүүлэх, гэмт хэрэг зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, эерэг зөв сурталчилгаа мэдээллийг нэмэгдүүлэх, хамгийн гол нь хүүхэд айдасгүй, амар тайван, ээлтэй, эрүүл орчинд сурч хөгжих бүрэн боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн ГОВИЙН ИРЭЭДҮЙ-ХҮҮХЭД дэд хөтөлбөрийг “Нутгийн хишиг” Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлнэ.
 
 
    
 
 
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: