ГУРВАН ТАЛТ ЦАХИМ УУЛЗАЛТЫГ ХИЙЛЭЭ

2021 оны 02 сарын 08
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж болон холбогдох албаныхан Монгол улсаас Хөх хотод суугаа консул, БНХАУ-ын компаний удирдлагуудыг оролцуулсан цахим уулзалтыг хийлээ. Уг уулзалтаар "Нутгийн хишиг" Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд тэмээн сүргийн амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх ингэний сүү сүүн бүтээгдэхүүнийг эцсийн байдлаар үйлдвэрлэх ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХАД гурван тал харилцан санал солилцлоо.
Засаг дарга Р.Сэддорж: Түүхий эд ханган нийлүүлэх бус, аймаг орон нутагтаа ажлын байр бий болгож, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн эдийн засгийн үр өгөөжөө нэмэгдүүлж хамтран ажиллахыг онцоллоо.
 
 
 
 
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: