СЭВРЭЙ СУМАНД.

2021 оны 02 сарын 09
Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг Сэврэй суманд ажиллаж байна.
Тус сум 2037 хүн амтай, 667 өрхтэй. Нийт 392 малчин өрхтэй, үүнээс 143 өрхийн 73,2 мянган мал бусад аймаг сумын нутагт оторт яваа юм.
Нутагтаа өвөлжиж байгаа малчдын хувьд өвөлжилт хүндхэн байна. Сумын удирдлагууд Хоолт багт өвс хүргэж, отрын сумдад мөн өвс тэжээл хүргэх ажлыг зохион байгуулсан байна.
Нутгийн 70% нь цасан бүрхүүлтэй байсан, ойрын өдрүүдэд дулаарч цас хайлж байна.
Сэврэй суманд энэ жил сургуулийн барилга, Эрүүл мэндийн төвийн барилга баригдаж, түргэн тусламжийн автомашин, эрүүл мэндийн тоног төхөөрөмж шийдэгдэнэ. Мөн усжуулалтын аяны хүрээнд худаг ус гаргах, тариалалтыг нэмэгдүүлэх зэрэг салбар бүрд хөрөнгө оруулалтууд хийгдэх юм.
 
 
 
 
 
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: