ХҮҮХЭД БҮР ГЭР БҮЛДЭЭ ЖАРГАЛТАЙ

2017 оны 06 сарын 01
ХҮҮХЭД БҮР ГЭР БҮЛДЭЭ ЖАРГАЛТАЙ

Энэ жил олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг Өмнөговь аймагт "Хүүхэд бүр гэр бүлдээ жаргалтай" уриан дор тэмдэглэж байна. Аймаг орон нутгийн удирдлагууд нь аз жаргал инээд хөөрөөр гэрэлтэж байгаа бяцхан дүү нартаа баярын мэндчилгээ дэвшүүлэн, ирээдүйд гэрэлтэх амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсэж, ах эгч уран бүтээлчид нь шилдэг үзүүлбэрээр хүүхэд багачуудаа хөгжөөн баясгасан "ХҮСЛИЙН БӨМБӨЛӨГ" эх үрсийн баяр сайхан болж байна.

Хамт олноо манлайлсан шилдэг тэргүүний сурагч хүүхдүүд УИХ-ын гишүүний болон аймгийн Засаг даргын нэрэмжит шагналуудаар энгэрээ мялаалаа.

Мөн хүүхдүүдийнхээ дунд төрөл бүрийн уралдаан тэмцээнийг зохион байгуулж шилдгүүдээ шалгаруулж байна.

Энэ орчлонг гийгүүлэгч энхрий бяцхан үрсийн цангинасан дуу, аз жаргалтай инээд үргэлж мөнхөд хорвоог гэрэлтүүлж байх болтугай.

 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: