ӨНӨӨДӨР ТӨРИЙН ШАГНАЛТ ЗОХИОЛЧ С.УДВАЛЫН МЭНДЭЛСНИЙ 100 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

2021 оны 02 сарын 23
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, төрийн шагналт зохиолч Сономын Удвал ахайтны хорвоод мэндэлсний 100 жилийн ой өнөөдөр тохиож байна.
С.Удвалын нэрэмжит Улсын Тэргүүний 11-р цэцэрлэгийн түүхэн 40 жилийн ой мөн энэ онд тохиож байгаа юм.
Ж.Зул эрхлэгчтэй тус цэцэрлэгийн хамт олон тэмдэглэлт ойг тохиолдуулан “100 өрх-100 сэтгэл” сайн үйлсийн аяныг Улаан загалмайн хороо болон, аймгийн одонтой ээжүүдтэй хамтран өнөөдөр эхлүүллээ.
Тус аяны хүрээнд 100 өрхөд хандив тусламжийг хүргэх бөгөөд аян 2021. 02.23-ны өдрөөс эхлэн 2021.03.06 хүртэл үргэлжлэх юм.
“100 өрх-100 сэтгэл” Хандивын аяны данс Хаан банк 5604097115 Энхтөгс
Харилцах утас: 8005-1122, 99092302