Өмнөговь аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо 2021 оны анхдугаар хуралдаанаа хийлээ.

2021 оны 02 сарын 23
1. Аймгийн өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч бүр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд жилд 1-2 гэмт хэргийн хохирогч болсон хүүхдэд үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байх.
2. Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны бүрэлдэхүүнд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргыг нэмж оруулах.
3. Аймгийн Цагдаагийн газарт насанд хүрээгүй хүүхдийг ажлын өдөрт, ажлын 8 цагт багтаан байцаалт авдаг байх чиглэлээр зөвлөмж хүргүүлэх.
4. БЭОТ-ийн Өсвөр үеийн клиникийн зөвлөгч эмчийн асуудлаар хорооны шаардлага хүргүүлэх. 5. Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны 2021 оны төлөвлөгөөг батлах
6. Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүд мэдээлэл солилцож салбар дундын уялдаа холбоогоо сайжруулах зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
 
 
 
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: