Номгон сумын Залуучуудын холбоо, сумын УЗАШХ хамтран "Манлайлж алхья, малчдаа дэмжье" аяныг ирэх 4-р сарын 15-ныг хүртэл зарлаад байгаа билээ. Тус аян суманд амжилттай үргэлжилсээр байна. Хандивын аянд нэгдсэн халуун сэтгэлтнүүдээ тойм мэдээ бүрээрээ танилцуулж байгаа юм. Аян эхэлсэнээс хойш цугласан хандиваар25 малчин өрхөд хүнсний дэмжлэг, малын тэжээлийг малчны хотонд нь гардуулж өглөө