ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДӨР

2021 оны 02 сарын 27
Өмнөговь аймгийн Засаг даргын А/185 дугаар Захирамжаар сар бүрийн нэгний өдрийг "Хүүхдээ сонсох өдөр" болгож, анхны уулзалт 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдөр болох гэж байна.
“Хүүхдээ сонсох өдөр"-ийн анхны зочноор Өмнөговь аймгийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид уригдан оролцож, аймгийн удирдлагуудтай саналаа солилцохоор болжээ.
Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүүхдэд ээлтэй орон нутаг санаачилгыг дэмжиж, сум, албан газар, аж ахуй нэгж, сургууль, цэцэрлэг бүр өөрийн ажлын нөхцөл байдалд тохируулан энэ өдрийг зохион байгуулж байхаар боллоо.
Хүүхдээс гарсан санал, санаачилгыг дэмжин, бодлого шийдвэртээ тусган хэрэгжүүлж ажиллахыг сумдын Засаг дарга нар болон албан байгууллагын дарга эрхлэгч нарт үүрэг болгосон билээ.
зогсож байна болон бичвэр гэх мэтийн зураг байж болно
 
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: