2021-02-26-ны өдөр Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газраас ажлын хэсэг томилогдож газар дээр нь очиж ажиллав

2021 оны 02 сарын 27
Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 4-р сарын 22-ны өдрийн А/82 тоот тушаалаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Тавантолгойн нүүрсний уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэлх улсын чанартай авто замын дагуу хүнд даацын авто машинаар тээвэрлэлт гүйцэтгэхийг холбогдох стандарт, техникийн баримт бичгийн дагуу хатуу хучилттай авто зам барих хүртэл хориглосон.
Гэвч тухайн чиглэлд хүнд даацын авто машинаар нүүрс тээврийн үйл ажиллагаа хийгдэж хөрс, ургамлын бүрхэвч талхлагдаж, улмаар олон салаа зам үүсч тоосжилт их хэмжээгээр бий болж, байгаль орчинд хохирол учирч мөн ард иргэдийн эрүүл орчинд ажиллаж амьдрах эрх зөрчигдөж байна.
Тодруулбал дээрх чиглэлд өдөрт 200 гаруй, нийт 1450 хүнд даацын автомашинаар нүүрс ачиж Засгийн газрын 2018 оны 379 дүгээр тогтоолоор батлагдсан “Тусгай зориулалтын авто зам, замын байгууламж барих, ашиглах журам”-ын 2.3, 4.4 дэх заалтуудыг зөрчин шороон замаар тээвэрлэлт хийснээр их хэмжээний тоосжилт үүсэж, байгальд сөрөг нөлөөлөл бий болж, Цогтцэций сумын нутагт амьдарч буй малчид, иргэд, хөдөлмөрчдөд асуудал бэрхшээлүүд тулгарч байгаа тул ард иргэдийн санал гомдол, бодит нөхцөл байдалд үндэслэн аймгийн Засаг даргаас холбогдох албаныханд үүрэг чиглэл өгсөн.
2021-02-26-ны өдөр Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газраас ажлын хэсэг томилогдож газар дээр нь очиж ажиллав. Эрдэнэс таван толгой ХХК, Энержи ресурс ХХК-д “Тусгай зориулалтын авто зам, замын байгууламж барих, ашиглах журам”-ын хэрэгжилтийг хангуулж, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Тавантолгойн нүүрсний уурхайгаас Говьсүмбэр аймгийн чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжүүдийн нүүрс ачилтыг /2021-02-26/ өдрөөс зогсоохоор болж мэдэгдлийг хүргүүлэв.
Аж ахуйн нэгжүүд албан мэдэгдлийг хүлээн авч, хэрэгжүүлж ажиллахаа илэрхийллээ.
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: