ЗАРИМ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦЛАВ

2017 оны 06 сарын 13
ЗАРИМ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦЛАВ

“Архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдаалах тусгай зөвшөөрөл олгох аймгийн зөвлөл” 2017 оны 06 сарын 12-нд ээлжит хурлаа хийлээ. Хурлаар 16 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг сунгасан бол 8 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалж, 2 аж ахуйн нэгжид архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдаалах тусгай зөвшөөрлийг олгож, 4 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрөл сунгах шинээр олгох асуудлыг материал дутуу, шаардлага хангахгүй гэсэн шалтгаанаар хойшлуулав. Мөн уул уурхайг дагаж хүн ам олноор төвлөрсөн Ханбогд, Цогтцэций, Гурвантэс, Даланзадгад сумдад тусгай зөвшөөрлийг нэмэж олгохгүй байх зарчмыг баримтална гэдгээ зөвлөлийн гишүүд илэрхийлэв.

Өмнөговь аймгийн хэмжээнд 300 гаруй тусгай зөвшөөрлийн эрх олгогдсон байдаг. Тодруулбал Цагаан хаданд л гэхэд 10 аж ахуйн нэгж архи согтууруулах ундаагаар үйлчлэх бүрэн эрхтэй. Тэдний үйлчлүүлэгчид нь ЖОЛООЧ нар байдаг зэрэг асуудлыг хөндөж цаашид ОНЦГОЙ анхаарах хэрэгтэй байгааг хэлэлцлээ. Мөн аж ахуйн нэгжүүдийн хувьд “Архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдаалах тусгай зөвшөөрөл”-ийг олгоход тавигдах шаардлагыг хангах улмаар эрүүл чанарын шаардлага хангасан орчин нөхцөлд иргэдэд үйлчилгээ үзүүлэх, нийгмийн хариуцлагын хүрээнд тодорхой ажил зохион байгуулдаг болохыг зөвлөлийн зүгээс сануулав.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: