"НУТГИЙН ХИШИГ" ХӨТӨЛБӨРТ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО, МАНЛАЙЛАЛ ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2021 оны 03 сарын 07
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр "МАРТ-8" угтан эмэгтэйчүүд, ээжүүдийн хөгжил оролцоог нэмэгдүүлэх зорилгоор #Нутгийн_хишиг хөтөлбөрт эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал хэлэлцүүлгийг хийлээ. 15 сумын төлөөлөл салбар бүрийн манлайлал болсон 220 эмэгтэй цахимаар оролцож, өөрсдийн үзэл бодол, байр сууриа илэрхийлсэн юм. Энэхүү хэлэлцүүлэгт төрийн албан хаагч, хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, гэрээр хүүхдээ асарч байгаа ээжүүд, оюутан, өрх толгойлсон эмэгтэйчүүд оролцсоноороо ач холбогдолтой болсон юм.
5 бүлэг, 27 зорилт, 195 заалт бүхий #Нутгийн_хишиг аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт ээжүүд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэдний идэвхи оролцоог нэмэгдүүлэх заалтуудыг тусгасан бөгөөд уг хэлэлцүүлгээс гарсан санал санаачилгыг тусгаж ажиллах юм.
  
  
  
 
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: