1100 ИРГЭНИЙГ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ ЭМЧИЛГЭЭНД ШААРДАГДАХ ЭМ БЭЛДМЭЛИЙГ ӨГӨВ

2017 оны 06 сарын 14
1100 ИРГЭНИЙГ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ ЭМЧИЛГЭЭНД ШААРДАГДАХ ЭМ БЭЛДМЭЛИЙГ ӨГӨВ

Өмнөговь аймаг, Солонгос улсын Дамян аймаг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг манай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 4 өдрийн ажлын байран дахь сургалт, шүд, уламжлал, дотрын үнэ төлбөргүй үзлэг  үйлчилгээг иргэдэд үзүүлэв. Нийт 1100 иргэн хамрагдсанаас дотор өвчлөлтэй иргэд зонхилж байсныг эмч нар онцолж байна. Хэт таргалалт, буруу хооллолт, дасгал хөдөлгөөн дутагдсаны улмаас иргэдийн дотор эрхтэн өвчилжээ.

Үзлэгт хамрагдсан иргэдэд эмчилгээний эм тариаг хоёр аймгийн хамтын ажиллагааны хүрээнд үнэ төлбөргүй өгснөөс гадна эмнэлэгт шаардлагатай ШҮДНИЙ ГЭРЛИЙН АППАРАТЫГ Солонгос улсын Дамян аймгаас манайд хүлээлгэн өглөө. Мөн хамтын ажиллагааны хүрээнд “Эрүүл шүд” аяныг зохион байгуулан солонгос эмч нар шүдний үзлэг хийж шүд өвдөх, цоорохоос урьдчилан сэргийлэх анхан шатны эмчилгээ хийж зөвлөгөөг өгөхийн зэрэгцээ шүдийг эрүүлжүүлэх оо, сойзыг иргэдэд өгчээ.

Шүд, дотор, уламжлалын үзлэгт иргэдийг хамруулах, эмчилгээний эм бэлдмэлийг авах, Өмнөговь аймгийнхаа эмч ажилчдыг ажлын байрандаа суралцах боломж бүхий уг арга хэмжээг зохион байгуулахад нийт 60 гаруй сая төгрөгийн санхүүжилтийг хоёр аймаг хамтран гаргасан байна.

Өмнөговь аймгийнхаа эмч ажилчдыг Солонгос болон бусад улсад сургах, мэргэшүүлэх асуудлыг бодлогын түвшинд ярилцаж байна.

 

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: