Номгон сумын малчин эмэгтэйчүүд ямааны ноолуураа хэрхэн зөв бэлтгэн үйлдэрлэлд нийлүүлэх талаар суралцаж байна.

2021 оны 03 сарын 16

Номгон сумын малчин эмэгтэйчүүд ямааны ноолуураа хэрхэн зөв бэлтгэн үйлдэрлэлд нийлүүлэх талаар суралцаж байна. Тус сургалтыг "Монголын тогтвортой ноос ноолуурын холбоо"-ноос явуулж байгаа бөгөөд энд Номгон сумын 5 багаас сонгогдсон 15 малчин эмэгтэй хамрагдан улсынхаа томоохон 6 үйлдвэрт ноолуур бэлтгэн нийлүүлэх батламжтайгаар сургагч багшаар бэлтгэгдэх юм. Улмаар тэд "Лусын сэрчим" хоршооллын дээвэр дор бусад эмэгтэйчүүддээ заан сургаж, ингэснээр дотооддоо төдийгүй дэлхийн зах зээлд ноолуураа гаргах боломжтой болох юм. Малчид ийнхүү малынхаа түүхий эдийн эдийн засгийн эргэлтэд оруулснаар ноолуураа өндөр үнээр борлуулах, амжиргаагаа бодит түвшинд дээшлүүлэх олон давуу талуудыг олж авах ажээ

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: