2021 оны 03 сарын 14нд цаг агаарын аюулт үзэгдлээс шалтгаалж сумын хэмжээнд нийт 6 дуудлагын 9 хүн төөрсөн дуудлагыг хүлээн авч 2 хэсэг эрлийн баг гарган шуурхай ажиллаж шөнийн 02:00 минутанд бүх хүнээ олж эсэн мэнд гэрт нь хүргэж өгч эрлийн баг 04 цаг 20 минутанд сумын төвд эргэн ирсэн.
~Эрлийн 1-р багт Гэдрэгийн хэцэд ИТХурлын дарга Б. Адъяабат, хэсгийн төлөөлөгч Д. Дөлгөөн, ГХБХБ мэргэжилтэн Д. Очирхуяг, Эмгэнбулаг багийн засаг дарга Х. Бат-Эрдэнэ , жолоочоор Б. Эрдэнэбаяр, Ойр орчмийн малчид болох Эмгэнбулаг багийн малчин М. Батжаргал, Б. Нямдаваа, С. Баярсайхан Ханхонгор сумын малчин Төрмөнх, Түмэндэмбэрэл нар 4-н машин гарган нийт 10 цаг эрсэн малчиддаа талархал дэвшүүлэе
~2-р багт Засаг даргын орлогч Э. Пүрэв, Төхөм багийн засаг дарга И. Өлзий-Очир, жолооч Б. Мөнх-оргил Төхөм багийн малчин Д. Баасанхүү нар ажиллаа. Сумын шуурхай штаб-д Сумын Засаг дарга С. Идэрсүрэн, ЗДТГазрын даргыг түр орлон гүйцэтгэгч Ц. Баярмаа, Мал эмнэлгийн тасгийн мэргэжилтэн Б. Билгүүн үүрэг гүйцэтгэлээ. Мөн эрлийн үйл ажиллагаанд хамтран ажилласан малчиддаа талархал илэрхийлэе
2021 оны 03 сарын 14нд цаг агаарын аюулт үзэгдлээс шалтгаалж сумын хэмжээнд нийт 6 дуудлагын 9 хүн төөрсөн дуудлагыг хүлээн авлаа
|
|
Өмнөговь аймаг Facebook
|
|