1500 ИРГЭНИЙГ ЭЛЭГНИЙ В,С ВИРУСЫН ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛЖЭЭ

2017 оны 06 сарын 15
1500 ИРГЭНИЙГ ЭЛЭГНИЙ В,С ВИРУСЫН ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛЖЭЭ

Өвчлөл эндэгдлийн дотор хавдар, элэгний өвчлөл зонхилох байрыг эзэлж байна. Өмнөговьд 2005 онд элэгний хорт хавдрын өвчлөл 10,000 хүн тутамд 3,2 байсан бол 2015 онд 7,6 болж 2,4 дахин нэмэгдсэн. Үүнд үндэслэн аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Элэг бүтэн Өмнөговьчууд” дэд хөтөлбөрийг аймгийнхаа 15 суманд амжилттай хэрэгжүүлж 18-аас дээш насны 1500 иргэнийг элэгний в, с вирусын эрт илрүүлгийн шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулаад байна. Цаашид эрт илрүүлгийн шинжилгээнд 9000 гаруй иргэн хамрагдах боломжтой.

_NXA0071

Хөтөлбөрийг 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэн нийт Өмнөговьчуудын дунд байгаа элэгний эмгэгийн өөрчлөлт бүхий иргэдийн 90-ээс доошгүй хувийг эмчилгээнд хамруулна.

_NXA0077

"Элэг бүтэн Өмнөговьчууд" хөтөлбөрийн хүрээнд гадаадын эрдэмтдийг аймагтаа урьж сургалт сурталчилгааг зохион байгуулахын сацуу хөтөлбөрийг нийт иргэдийн дунд үр дүнтэй хэрэгжүүлэх тал дээр туршлага судалж, санал бодлоо солилцлоо.

_NXA0082

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: