ӨМНӨХ ЖИЛЭЭС 3 ДАХИН ИХ МОД ТАРЬЖ АРЧИЛГААГ ХИЙЛЭЭ

2021 оны 05 сарын 01
Энэ жил Өмнөговь аймаг байгуулагдсаны 90 жилийн ой тохиож байна. Аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн санаачилгаар 90.000 мод тарьж ургуулах ажлыг зохион байгууллаа. Тарьсан модоо ургуулъя уриан дор энэ жил 55000 үрсэлгээг иргэддээ үнэ төлбөргүй хуваарилж олгосон ба айл өрх тус бүр 9 мод, албан байгууллага 90 мод, уул уурхайн компани аж ахуйн нэгжүүд 900 мод тарьж арчилгааг хийлээ. Үрсэлгээ модны хувьд говийн нөхцөлд нэн тохиромжтой моднуудыг сонгосон. Говь нутагт тулгамддаг усжуулалт, усалгааг үе шаттайгаар шийдсэн нь тарьсан модоо ургуулахад ач холбогдолтой ажил болсныг албаныхан онцолж байна.
 
 
  
 
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: