“ХӨГЖЛИЙН ИРЭЭДҮЙ - ОЮУНЛАГ ЗАЛУУЧУУД” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

2017 оны 06 сарын 15
“ХӨГЖЛИЙН ИРЭЭДҮЙ - ОЮУНЛАГ ЗАЛУУЧУУД” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

“Бид хамтдаа” аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд залуусын амьдрах ухааныг хөгжүүлж, нийгэмд хүлээх эрх үүрэг,  хариуцлага, оролцоог нэмэгдүүлэн, хөдөлмөр эрхлэх,  бүтээлч сэтгэлгээтэй, мэдлэг боловсролтой, эрүүл залуу хүнийг төлөвшүүлэх зорилгоор ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛЬД үндэслэн “ХӨГЖЛИЙН ИРЭЭДҮЙ-ОЮУНЛАГ ЗАЛУУЧУУД” аймгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр өнөөдөр нээлтээ хийлээ.

Хөтөлбөрийн хүрээнд залуучуудыг салбар бүрийн сургалтад хамруулна. 15 сумын залуучуудыг хамруулсан УРЛАГ СПОРТЫН ИХ НААДАМ,  НОМЫН САЙН НӨХӨР БОЛОХ аян, ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЗАЛУУЧУУДЫГ СУРЧ БОЛОВСРОХОД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ үйл ажиллагаа, ЗАЛУУ МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН, ГАРААНЫ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ ажил арга хэмжээ, Өмнөговийн ЗАЛУУЧУУДЫН НЭГДСЭН ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ зохион байгуулахаар төлөвлөөд байна.

 

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: