ХАНХОНГОР СУМЫН УУГУУЛ Б.БАЯРХҮҮГИЙНХ УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ БОЛЛОО

2021 оны 05 сарын 18
Буянт мал сүргээ таван төрлөөр нь өсгөж ашиг шимийг нь нэмэгдүүлж, мал маллах хүсэл эрмэлзэлтэй залуусыг малжуулахад хөдөлмөр зүтгэл, малч ухаанаа зориулсан Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уугуул Батчулууны Баярхүү, Юрагийн Цэцэгсайханы гэр бүл МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ боллоо. Улсын аварга малчин өрхийн шагналыг УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ болон аймаг орон нутгийн удирдлагууд гардуулж хүндэтгэл үзүүлэв.
Тэрбээр 1988 оноос хойш өнөөг хүртэл мал маллаж байгаа бөгөөд удам дамжсан малчин өрх. Тоо бус чанар чухал. Мал маллахад газар нутаг хамгийн чухал байдаг. Их уул хэмээх сайхан хайрханыхаа энгэрт ямаа түрэнг мал сүргээ өсгөн үржүүлж яваа хөдөлмөрч, ажилсаг өрх бүл байна.
Мал сүрэг нь эсэн мэнд, малчин түмэн маань эрүүл энх байх болтугай.
  
 
 
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: