ХҮҮХЭД ЗАЛУУЧУУД АНГЛИ ХЭЛНИЙ МЭДЛЭГЭЭРЭЭ ӨРСӨЛДӨВ

2017 оны 06 сарын 19
ХҮҮХЭД ЗАЛУУЧУУД АНГЛИ ХЭЛНИЙ МЭДЛЭГЭЭРЭЭ ӨРСӨЛДӨВ

“Бид хамтдаа” аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Англи хэлтэй Өмнөговь” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Нийт Өмнөговьчуудын гадаад хэлний мэдлэгийг сайжруулах зорилгоор олон ажлуудыг хийж байна. Тухайлбал 5 англи хэлний багшийг бүх зардлыг нь дааж Энэтхэг улсад сургаж байгаа бол энэ удаад Дэлхийн улс оронд суралцагч Монголын оюутан залуучуудын холбоотой хамтарч залуусын дунд “Миний мөрөөдөл-Монголын ирээдүй” илтгэлийн тэмцээнийг улсын хэмжээнд манай аймагт анх удаа зохион байгуулав. 58 илтгэгч оролцсоноос эхний 6 байрыг шагнаж урамшууллаа.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: