Мандал-Овоо сумын "Өтгөн" багийн малчин Б.Хадбаатар, Б.Нэргүй нарын гэр бүл Улсын аварга малчин өрхөөр шалгарч шагналыг өнөөдөр УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, аймгийн Засаг дарга Р.Сэддорж нар гардуулан өглөө.
Төр засгийн шагналаас гадна УИХ-ын гишүүний гарын бэлэг, аймгийн ИТХ, ЗДТГ-ын бэлгийг мөн аварга малчдадаа хүндэтгэл үзүүлэн өгч байгаа юм.
Сумынхаа урд Цээлийн булагт зунжиж байгаа Б.Хадбаатарынх 5 хошуу малтай бөгөөд тэмээчин удмын айл ажээ.