ЦОГТЦЭЦИЙ НУТГААС УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ ТОДОРЛОО

2021 оны 05 сарын 19
Жил бүр монголын уламжлалт мал сүргээ өсгөн үржүүлж, ашиг шимийг нь нэмэгдүүлж, бэлчээрийн даацад тохируулан малч арга ухаанаар залуусыг малжуулсан аварга малчдаа шалгаруулдаг уламжлалтай. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх багийн малчин Ц.Сүхбаатар, С.Адъяабазарын гэр бүл МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ БОЛЛОО. Төр засгийн төлөөлөл УИХ-ын гишүүн, Нутгийн зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ болон аймаг, сумын удирдлагууд аваргынхаа шагналыг гардуулж баяр хүргэлээ.
Их шанхайн нутгаас сүүлийн 5 жилд жил дараалан 4 аварга малчин өрх тодорсон байна. Аварга малчин Ц.Сүхбаатарын хувьд 40 гаруй жил мал маллаж, малч арга ухаанаа залууст өвлүүлэн уламжлуулж яваа хөдөлмөрч нэгэн юм. Ихэнхдээ хонь, адууг голлон өсгөдөг. Тэр дундаа кракул хонь өсгөн ашиг шимийг нь хүртэж яваагаа онцоллоо. Кракул хонины хувьд сүү сааль арвин тал бүрийн ашиг шимтэй аж. Газар нутгийнхаа онцлогт уялдуулан адуун сүргээ өсгөн үржүүлж уяж хурдлуулдаг байна. Аймаг, сумын наадамд удаа дараа айраг түрүү авч аймгийн алдарт уяач болжээ. Буян заяа тэгш дүүрэн нутагтаа буянт мал сүргийнхээ ашиг шимийг хүртэн хөдөлмөр зүтгэлээ төр засагтаа үнэлүүлж яваа уул усандаа ээлтэй улсын аварга малчин өрх билээ.
 
 
 
  
 
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: