ХУРЦ АРСЛАН Г.ДЭМҮҮЛ АГСНЫ ӨЛГИЙ НУТГААС УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ ТОДОРЛОО

2021 оны 05 сарын 19
Таван хошуу малынхаа ашиг шимийг нэмэгдүүлж, мал маллах сонирхолтой залуусыг малжуулж, малч арга ухааныг залууст өвлүүлсэн хөдөлмөр зүтгэлийг нь төр засаг үнэлж Манлай сумын Өгөөмөр багийн малчин Б.Адъяабаатар, Х.Бат нарыг МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХӨӨР тодруулж шагнаж алдаршуулав. Төлийн дуу цангинасан дэлгэр сайхан цагийн эхлэл эдгээр өдрүүдэд төр засгийн төлөөлөл, аймаг сумын удирдлагууд шагналыг нь малчны хотонд очиж гардуулан хүндэтгэл үзүүлсэн юм.
Тэрбээр 100 хүрэхгүй малтай айл болж, одоо 1000 хол давсан буянт сүргийнхээ ашиг шимийг хүртэн явна. 30 гаруй жил мал маллаж буй бөгөөд сумын сайн малчин, аймгийн сайн малчин, улсын аварга болчин болсон баяр бахдлаа бидэнтэй хуваалцсан юм. Нутаг усны хувьд нөмөрлөг, худаг ус сайтай тэмээн сүргийн идээших газар гэдгийг хэлж байлаа. Манлай сумын хувьд адуун сүргийнхээ тоо толгойгоор аймагтаа 20 жил тэргүүлж байгаа бол тэмээн сүргээр аймагтаа 3-т улсдаа эхний 5 байрт жагсдаг байна. Говь нутгийн чимэг болсон хоёр бөхт тэмээн сүргийг өсгөн үржүүлэх, тэмээчдийн алдар гавьяаг нэмэгдүүлэхэд улсын аварга малчин өрх Б.Адъяабаатарын гэр бүлийн хөдөлмөрийн үр шим арвин гэдгийг сум суурингийн удирдлагууд нутгийн зон олон онцолсон юм.
  
 
 
 
 
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: