СААРАЛ УСЫГ АШИГЛАХ ТАЛААР...

2021 оны 05 сарын 27
Уул уурхай ихтэй говь нутгийн хувьд гүний усанд болгоомжтой хандах, саарал усыг дахин ашиглахад анхаарах хэрэгтэй. Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, МУ-ын Засгийн газар хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурьтай уулзаж, усны зөв хэрэглээ, ундны усны эрүүл ахуй, саарал усыг ашиглах, гүний усаа хэмнэх асуудлаар санал солилцлоо.
Хэрлэнговь, Орхонговь төслийг яаралтай хэрэгжүүлэх, хэрэгжүүлэхдээ мал сүрэгт нуур цөөрөм гаргах, уул уурхайд ашиглах нь зүйтэйг онцоллоо. Мөн гүний усны хэрэглээ хэтэрснээр хур бороо багасах, ган зуд болох магадлалтай тиймээс усны зохистой хэрэглээг бий болгож, гүний усаа хэмнэх, уул уурхайд саарал усыг ашиглах талаар цаашид хамтран ажиллаж, дорвитой ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр болов.
   
 
 
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: