ХҮҮХДИЙН БАЯРЫГ УГТАН СУМДЫН ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛТЭЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2021 оны 06 сарын 04
Монгол улс 1952 оноос “Хүүхдийн баяр”-ыг тэмдэглэж ирсэн. Энэ жил #Олон улсын #Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 69 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлнэ. Ингэхдээ "ковид-19" цар тахалтай холбоотой олон нийтийг хамарсан арга хэмжээг хийхгүй.
Өмнөговь аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Р.Сэддорж хүүхдийн төлөө асуудал эрхэлсэн байгууллага, бүх сумдын Хүүхдийн зөвлөлтэй цахим уулзалт хийлээ. Уулзалтаар Засаг даргын 03 тоот албан даалгаврын хэрэгжилтийг сайжруулах, хүүхдэд ээлтэй орон нутаг болох зорилгын хүрээнд зохион байгуулдаг #Хүүхдээ сонсох өдрийг /сар бүрийн нэгэн/ цахимаар зохион байгуулж, хүүхэд багачуудын дэвшүүлсэн асуудлыг шийдвэрлэж тэднийг сонсож, дэмжиж ажиллах, энэ удаа “Хүүхдээ сонсох өдөр” 6 сарын 1 арга хэмжээнд 5 настнуудыг цахимаар оролцуулах, зарим сумд хүүхдийн төлөө зөвлөлийн ажил арга хэмжээгээ сайжруулах хэрэгтэйг анхааруулав.
  
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: