ШАЛГАЛТААР 9 ОРОН ТООГ НӨХӨХӨӨР БОЛЖЭЭ

2017 оны 06 сарын 20
ШАЛГАЛТААР 9 ОРОН ТООГ НӨХӨХӨӨР БОЛЖЭЭ

Төрийн албаны мэргэшлийн шалгалтыг 2017 оны 06 сарын 19-ний өдөр Нутгийн удирдлагын ордонд зохион байгуулав. 57 хүн шалгалт өгснөөс 17 тэнцсэн бөгөөд нийт 12 сул орон тоо зарлагдсанаас 9 орон тоог нөхөхөөр болжээ. Боловсрол соёл урлагийн газрын “Гадаад хэлний боловсрол хариуцсан мэргэжилтэн”, Эрүүл мэндийн газрын “Хүүхдийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн”, Номгон сумын Засаг даргын Тамгын газрын “Бэлчээр газар тариалан жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтэн” гэсэн 3 орон тоог шалгалт өгсөн хүн нь тэнцээгүй эсвэл тус орон тоон дээр бүртгүүлээгүй гэх шалтгаанаар нөхөх боломжгүй үлдсэн байна. Бусад 9 орон тоог нөхжээ.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: