АВТОМАШИНГҮЙ ГУДАМЖ

2021 оны 06 сарын 01
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр ДЗ 6-р багт #Автомашингүй гудамж нээлтээ хийлээ. Тус багт 2 дахь аюулгүй гудамж ийнхүү бий болж байгаа юм. Аймгийн Засаг дарга Р.Сэддорж хүүхдэд ээлтэй автомашингүй гудамжийг байгуулсан 6-р багт очиж, ажлын явц, тохижилтын ажилтай танилцан тэнд тоглож байгаа
хүүхэд багачуудад хүүхдийн баярын мэнд дэвшүүлж бэлэг гардууллаа. Мөн автомашингүй гудамжинд мод тарьж, ард иргэдийнхээ аюулгүй тав тухтай амьдралын төлөө идэвх зүтгэлтэй ажиллаж байгаа АИТХ-ын төлөөлөгч, багийн Засаг дарга Ц.Дэнээдоржид талархал илэрхийллээ.
"Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд "Цэгцтэй гэр хороолол" хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн бөгөөд хашаандаа сайхан амьдрах боломжийг нь бүрдүүлэхэд анхаарч ажиллах юм.
  
  
 
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: