93 ХҮНИЙ АМЬ НАСЫГ АВАРСАН АМЖИЛТААР 13 ЖИЛИЙН ОЙГОО УГТАЖ БАЙНА

2017 оны 06 сарын 20
93 ХҮНИЙ АМЬ НАСЫГ АВАРСАН АМЖИЛТААР 13 ЖИЛИЙН ОЙГОО УГТАЖ БАЙНА

Монгол улсад Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага үүсч нэгдсэн тогтолцоонд шилжсэний 13 жилийн ойг Өмнөд бүсийн төв, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид тэмдэглэн өнгөрүүллээ. Манай аймгийн ОБГ нь 2017 оны хагас жилийн байдлаар 32 удаагийн гамшиг осол, 17 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгдэж 93 хүний амь нас, ард иргэдийн 176,000,000 төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан амжилтаар түүхт 13 жилийн ойгоо угтаж байна. Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 21-р анги үүсэн байгуулагдсаны түүхт 40 жилийн ойд зориулсан “ГОВИЙН ОНЦГОЙХОН” нэртэй сүлд дуугаа хүлээн авч алба хаагч, сонсогч олондоо толилууллаа.

Мөн энэ үеэр Өмнөд бүсийн төв, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид цол нэмж ард түмний аюулгүй байдлын төлөө цаг наргүй зүтгэж байдаг хөдөлмөр зүтгэлээ төр засагтаа үнэлүүллээ.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: