ДАЛАНЗАДГАД СУМЫН 3-р БАГИЙН 4-р ОРОН СУУЦНЫ НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА

2021 оны 07 сарын 25
Анхны барилгуудын нэг 4-р орон сууц /хуучин 36/-ны барилгыг ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаас гаргаж 2020 онд дахин төлөвлөлтөд оруулахаар шийдвэрлэн барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан байдаг.
2021 оны төсөвт 1 тэрбум 999 сая төгрөгийг 100% баталсан!!!
Ашиглалтын шаардлага хангахгүй болсон тус орон сууцны оршин суугчид хүнд нөхцөлд орж, Борооны улмаас дээд давхарын айл өрхүүд амьдрах боломжгүй болоод байгаа тул 1 айлыг нүүлгэн шилжүүлж, бусад айлуудыг яаралтай нүүлгэх шийдвэрийг МХГ,ОБГ-аас өглөө.
Аймгийн Онцгой комиссын гишүүд, холбогдох хэлтэс газрын дарга нар очиж тус байрны оршин суугчдын нөхцөл байдалтай танилцаж холбогдох арга хэмжээг авахаар ажиллаж байна.
Аймгийн хэмжээнд дээврээс ус орсон барилга байгууламж орон сууц маш олон байна.
  
  
 
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: