Хамтдаа давна” уриан дор хамтран санаачилгатай ажиллаж буй байгууллага, иргэддээ баярлалаа

2021 оны 07 сарын 26
Аймгийн Засаг даргын захирамжаар 2021 оны 07 сарын сарын 07-ны өдрөөс эхэлж “Ковид 19” илрүүлэх оношлуурыг нутгийн ард иргэддээ үнэ төлбөргүй хийх шийдвэр гаргасан.
Тус шийдвэр нь Ковидын халдвараас урьдчилан сэргийлэх, хянах, тандалт хийх, эрт илрүүлэх онцгой ач холбогдолтой байсан төдийгүй иргэд өөрсдөө халдвараас сэргийлэх, хянах боломжийг бүрдүүлж өгч байгаа юм.
✅Уул уурхайн компаниуд төрөл бүрийн дэмжлэг туслалцааг үзүүлж байгаа ба Оюутолгой ХХК-аас аймгийн Онцгой Комисс, түншлэгч сумдад цар тахлын үед бидний хүсэлт, хэрэгцээ, нөхцөл байдалд тохирсон эмнэлгийн хамгаалах хэрэгслүүд, түргэвчилсэн оношлуур, Спутник V 9000 хүн тун вакцин, хүнсний багц, шатахуун зэргийг хандивлаж хамтран ажиллаж байна.
✅2021 оны 07 сарын 25-нд “Энержи Ресурс ХХК” 10,000 ш түргэвчилсэн оношлуур,
✅МАК ХХКомпани 1000 ш оношлуурыг АОК-д хүлээлгэн өглөө.
Хүлээн авсан оношлуурыг Гашуун сухайт боомтод 7000 ш, Цогт-Овоо сумын постод 1000 ш, ЭМГ-ын нөөцөд 3000 ш хувиарлаж, Спутник V вакциныг бүх эрүүл мэндийн байгууллагад хуваарилж дархлаажуулалт хийгдэж эхэлсэн.
“Хамтдаа давна” уриан дор хамтран санаачилгатай ажиллаж буй байгууллага, иргэддээ баярлалаа.
Зургийн тодорхойлолт алга байна.
 
 
 
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: