ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХҮРТЭЭМЖТЭЙ ХҮНД СУРТАЛГҮЙ БАЙХ ЁСТОЙ

2017 оны 06 сарын 21
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХҮРТЭЭМЖТЭЙ ХҮНД СУРТАЛГҮЙ БАЙХ ЁСТОЙ

Аймгийн Засаг дарга Н.Наранбаатар байгууллагуудын удирдагуудтай уулзаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Манай аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зуншлага гандуу байна. Бид малчид, иргэд рүү чиглэсэн худаг ус гаргах, зориудаар хур бороо оруулах ажлыг яаралтай хийх хэрэгтэйг онцолж холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо. Түүнчлэн төрийн албан хаагчдыг шат шатандаа хариуцлагатай, хүнд сурталгүй байхыг анхааруулав.

Төрийн үйлчилгээ авахаар ирсэн иргэдийг буцаадаг, хүлээлгэдэг, хүндрэл чирэгдэл учруулдаг байдлыг таслан зогсоох, хариуцлага алдсан төрийн албан хаагчдад хариуцлага тооцох замаар ТӨРИЙН АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮРТЭЭМЖТЭЙ ХҮНД СУРТАЛГҮЙ явуулахад хамтарч ажиллахаа онцоллоо.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: