90 жил 90 инженер

2021 оны 07 сарын 27
Өмнөговь аймаг үүсч хөгжсөний 90 жилийн ойг угтан УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн санаачилгаар #Нутгийн_хишиг аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 90 инженер бэлтгэх төслийг хэрэгжүүлнэ. Аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулсан. Анхны хурлаа хийж журам, зохион байгуулалт, төлөвлөгөөт ажлуудаа хэлэлцлээ. Зохих шаардлага хангасан оюутнууд тэтгэлгээр суралцана. Энэхүү төсөл 4 жил үргэлжилж орон нутагт шаардлагатай инженерүүдийг бэлтгэж сургах юм.
✅оюутан/бакалавр/
✅мэргэжил дээшлүүлэх сургалт
✅эчнээ 2.5 жил төрлөөр төсөл хэрэгжинэ.
♻️☎️Мэдээллийг тухай бүр энэ хуудсаар хүргэх тул мэдээллээ хуваалцаж найз нөхөд, анги хамт олондоо хүргээрэй!!!
  
  
  
 
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: