Засаг дарга Р.Сэддорж болон албаны бусад хүмүүс зарим айлуудын байдалтай газар дээр нь очиж танилцлаа.

2021 оны 07 сарын 28
Ус үерт автаж их бага хэмжээний хохирол амссан айл өрх, аж ахуйн нэгжүүд олон байна. Өнөөдөр аймгийн Засаг дарга Р.Сэддорж болон албаны бусад хүмүүс зарим айлуудын байдалтай газар дээр нь очиж танилцлаа.
Дээврээс ус орохоос гадна засмал замд боогдсон үерийн усанд автаж ихээхэн хохирол амсаад амьдрах нөхцөлгүй болсноо хэлж байгаа айлууд байна. Мөн яаж ч өндөрлөж шороо асгаад нэмэргүй усанд автаж, хашаандаа ч орж гарах боломжгүй болдог, бороотой жилүүдэд түр хугацаанд нүүдэг айлууд ч Их Уулын гудамжинд байна.
Иймд ард иргэдийнхээ амссан хохирлыг дахин давтахгүйн тулд үер урсаж байгаа болон ус ихээр хуримтлагдаж байгаа газруудын бүрэн зураглал гаргаж, дрон нисгэж зурагжуулан баримтжуулсан бөгөөд бүх байршил чиглэлийг тодорхойлж орон нутгийн бодлогоор арга хэмжээ авах талаар аймгийн Засаг дарга хэллээ.
Мөн ажлын хэсэг гаргаж хохирол амссан айл өрхийн судалгааг гаргах юм. Тэдгээр айлуудад тодорхой хэмжээнд төрийн дэмжлэг үзүүлэх талаар Засаг дарга онцоллоо.
  
  
 
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: