Даланзадгад Баяндалай чиглэлийн хатуу хучилттай авто замын далан хөвөө үерт урсаж эвдрэл үүссэн нөхцөл байдалтай танилцлаа

2021 оны 07 сарын 30
Өмнөговь аймгийн Баяндалай, Ноён, Гурвантэс сумдад зуншлага муу,малчдын отор нүүдэл их байгаатай холбогдуулан малчид иргэдэд тулгамдсан асуудлыг газар дээрээс нь судлан шийдвэрлэх, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд болон хил гаалийн үйл ажиллагаатай танилцаж, үүрэг чиглэл өгөх зорилгоор аймгийн Засаг даргын орлогч Н. Энхбатаар ахлуулсан ажлын хэсэг баруун сумдад ажиллаж байна. Тус ажлын хэсэгт ИТХ-н нарийн бичгийн дарга Л.Батчулуун, ИТХ-н тэргүүлэгч В.Мөнхбат, Б.Чинбат, Гурвантэс сумын Засаг дарга Г.Гангамаа, Сэврэй сумын Засаг дарга Б.Батсайхан ХХААГ-н дарга Ш.Бат-Эрдэнэ , ХОХБТХ-н дарга О.Эрдэнэ-Өрнөх болон бусад албаны хүмүүс ажиллаж байна. Даланзадгад Баяндалай чиглэлийн хатуу хучилттай авто замын далан хөвөө үерт урсаж эвдрэл үүссэн нөхцөл байдалтай танилцлаа. Тухайн замыг "Дардан говь" ХХК гүйцэтгэсэн бөгөөд хүнд даацын тээврийн хэрэгсэл зорчих үүднээс цементэн суурьтай бат бөх зам хийгдсэн ч байгалийн давагдашгүй хүчин зүйлийг юу ч зогсоож чадахгүй болохыг нотлон харууллаа. Иймээс иргэд та бүхэнийг сонор сэрэмжтэй зорчихыг анхааруулж байна
 
 
  
 
 
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: