В, С ВИРУСЫН ШИНЖИЛГЭЭНД 3000 ГАРУЙ ИРГЭН ХАМРАГДЖЭЭ

2017 оны 06 сарын 21
В, С ВИРУСЫН ШИНЖИЛГЭЭНД 3000 ГАРУЙ ИРГЭН ХАМРАГДЖЭЭ

"Элэг бүтэн Өмнөговьчууд хөтөлбөрийг хэрэгжүүлж аймгийн 15 сумын Эрүүл мэндийн төвүүдэд 18-аас дээш насны иргэдийг элэгний В, С вирусын эрт илрүүлгийн шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна. Даланзадгад сумын хэмжээнд өнөөдрийн байдлаар 3000 гаруй иргэн эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдсан бол 700 гаруй иргэн дархлаажуулалтын вакцинд хамрагджээ. Элэг бүтэн Монгол хөтөлбөрт 40-65 насны иргэдийг хамруулж байгаа бол манай аймаг "Элэг бүтэн Өмнөговьчууд" хөтөлбөрийн хүрээнд 18-аас дээш насны бүх иргэдээ хамруулж буйгаараа онцлог юм. Иргэд та бүхнийг элэгний в, с вирусын эрт илрүүлгийн шинжилгээндээ идэвхитэй хамрагдахыг уриалж байна.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: