Шивээ хүрэн боомтын үйл ажиллагаатай танилцаж уул уурхайн компаниудтай харилцан тохиролцож ариутгалын гарцын санхүүжилтыг шийдвэрлэлээ.

2021 оны 07 сарын 30
Баруун сумдад ажиллаж буй ажлын хэсэг Шивээ хүрэн боомтын үйл ажиллагаатай танилцаж уул уурхайн компаниудтай харилцан тохиролцож ариутгалын гарцын санхүүжилтыг шийдвэрлэлээ. Мөн боомтын мэргэжлийн байгууллагууд төрийн албан хаагчдад доорх үүрэг чиглэл өгч хурдтай ажиллахыг үүрэгдлээ.
☑️ Хариуцлагагүй хандаж байгаа уурхайн экспортыг зогсоох
☑️ Мэргэжлийн байгууллагууд хоорондоо уялдаа холбоотой ажиллаж хурдан шуурхай ажиллах
☑️ Нүүрсний экспортыг нэмэгдүүлэхээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг оновчтой шийдэж хилийн урсгалыг нэмэгдүүлэх
☑️ Уурхайн ээлжийн халдвар хамгааллын дэглэмийг сайн мөрдөж тусгаарлах байрын тоог нэмэгдүүлэх
☑️ Гашуун Сухайт боомтод авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг судалж уялдаа холбоотой ажиллах
☑️ С зөвшөөрлийг зохистой хэмжээнд олгож цаашид анхаарах
☑️ Халдвар хамгааллын дэглэм алдаж байгаа жолооч нарт хариуцлага тооцох
☑️ Нүүрсний тээврийн хэрэгслийн улсын дугаарыг Өмнөговь серийн дугаарт жигдрүүлэх
☑️ PCR апраттыг аж ахуй нэгжүүдтэй хамтран яаралтай шийдвэрлэх
  
 
 
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: