НОМГОН СУМАНД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН НЭЭЛТ БОЛЛОО

2021 оны 08 сарын 02
Өмнөговь аймгийн ЗДТГ, НҮБ-ын Хүн амын сан болон Говийн Оюу Хөгжлийг дэмжих сангийн хамтран хэрэгжүүлж буй “Өмнөговь аймгийн эмэгтэйчүүд, залуучуудын эрүүл мэндийг дэмжих Нэгдсэн хөтөлбөр (2018-2021)”-ийн хүрээнд аймгийн хэмжээнд нийт 6 Залуучуудын хөгжлийн төвийг байгуулан үйл ажиллагааг нь бэхжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Тийнхүү энэхүү хөтөлбөрийн хүрээнд байгуулж буй 5 дахь ЗХТ-ийг Номгон суманд 7 сарын 30-ны өдөр албан ёсоор нээж, нээлтэд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Бадамцэрэн, ГБХЗХГ-ын дарга Б.Эрдэнэцэцэг, НҮБ-ын Хүн амын сангийн Харилцааны ажилтан Н.Шижиртуяа, Номгон сумын Засаг дарга С.Идэрсүрэн, сумын ИТХ-ын дарга Б.Адъяабат нар оролцов.
Нэгдсэн хөтөлбөрийн хүрээнд байгуулагдсан ЗХТ-үүдийн үйл ажиллагааг тогтворжуулах зорилгоор төвүүдийн ажилтнуудыг чадавхжуулах сургалтуудыг НҮБ-ын Хүн амын сан, Говийн Оюу Хөгжлийг дэмжих сангийн санхүүжилтээр үе шаттай зохион байгуулдаг бөгөөд төвийн ажилтнуудын цалин, урамшууллыг 2021-2024 онд хэрэгжүүлэх "Нутгийн хишиг" хөтөлбөрийн “Залуус” хөтөлбөрөөс шийдвэрлэн ажиллаж байна.
 
 
  
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: