ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН САРЫН АЯН ЭХЭЛЛЭЭ

2021 оны 08 сарын 24
Жил бүрийн 8-р сарын 25-нд Монголын залуучуудын өдөр тохиодог. Үүнтэй холбогдуулан 2014 оноос эхлэн Залуучуудын хөгжлийн сарын аяныг өрнүүлдэг уламжлал тогтсон. Тэгвэл энэ жил Монгол улсад Залуучуудын байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, ГБХЗХГ-ын дэргэдэх Залуучуудын хөгжлийн төв хамтран 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 09 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд “ЭРҮҮЛ СОНГОЛТ, ЭРҮҮЛ ЗАЛУУ” уриан дор Залуучуудын хөгжлийн сарын аяныг эхлүүллээ.
Аяны үйл ажиллагаа нь залуучуудын эрүүл амьдрах зан үйлд уриалах, залуучуудын гарааны бизнесийг дэмжих, сайн дурын үйл ажиллагааг дэмжих, нийгэмд үзүүлэх эерэг хандлагыг бий болгох, хамтдаа хөгжих боломж бүрдүүлэхэд чиглэж байгаа юм.

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: