БАЯР НААДМЫН БОСГОН ДЭЭР 4 ӨРХ ӨРГӨӨ ЦАГААН ГЭРТЭЙ БОЛЛОО

2017 оны 06 сарын 23
БАЯР НААДМЫН БОСГОН ДЭЭР 4 ӨРХ ӨРГӨӨ ЦАГААН ГЭРТЭЙ БОЛЛОО

“Бид хамтдаа” аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа “Өрх гэр бүлийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явцад 2017 онд 25 орон гэргүй өрх өөрийн гэсэн гэртэй болно. Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, боловсрол мэдлэг мэдээллийг сайжруулах, орон гэргүй иргэдийг өөрийн гэсэн гэр оронтой болгох ажлуудыг шат дараатай хэрэгжүүлж байгаа бөгөөд өнөөдөр Даланзадгад, Ханхонгор сумдын 4 өрхөд өргөө цагаан гэрийг гардуулан өглөө.

_NXA0094

Олон хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй, хөдөлмөр эрхлэх боломжгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад чиглэсэн энэхүү ажлын үр дүнд он гарсаар 10 өрхийн 30 ГАРУЙ ИРГЭН ӨӨРИЙН ГЭСЭН ӨРГӨӨ ЦАГААН ГЭРТЭЙ болжээ.

_NXA0087_1_NXA0092

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: