"ЭРҮҮЛ ӨМНӨГОВЬ" ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ОЮУТАН ЗАЛУУЧУУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ ЯВАГДАЖ БАЙНА

2021 оны 09 сарын 04
Өмнөговь аймгийн оюутан сурагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах, эрүүл залуу иргэнийг төлөвшүүлэх, халдварт болон халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүй, бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх эрүүл мэндийн мэдлэг олгох мэдээллээр хангах зорилгоор Аймгийн ЗДТГ-ын НБХ, ЭМГ тус арга хэмжээг зохион байгуулж байна. Даланзадгад сумын 5-р багийн төв дээр явагдаж байгаа оюутнуудын үзлэг шинжилгээнд Ковидын шинжилгээ, цахим бүртгэл, дотор, эхо, мэдрэл сэтгэц, чих хамар хоолой, нүд, мэс засал гэмтэл, эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн үзлэг, элэгний В вирус болон ковидын дархлаажуулалт хийгдэж ахлах эмчийн дүгнэлт гарах юм.
 
 
 
 
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: