ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ГУРВАНТЭС СУМЫН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН ЦАХИМ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.

2021 оны 09 сарын 08
Өмнөговь аймгийн 2021-2024 онд хөгжүүлэх “Нутгийн хишиг” хөтөлбөр, Өмнөговь аймагт хэрэгжиж буй Өмнөговь аймгийн эмэгтэйчүүд, залуучуудын эрүүл мэндийг дэмжих Нэгдсэн хөтөлбөрийн хүрээнд байгуулагдсан Гурвантэс сумын Залуучуудын хөгжлийн төвийн нээлтийн үйл ажиллагаа 2021.09.03-ны өдөр зохион байгуулагдлаа. Нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн ГБХЗХГазрын дарга Б.Эрдэнэцэцэг, НҮБ ХАС-ийн харилцааны ажилтан Н.Шижиртуяа, Сумын ИТХ-ын дарга Б. Эрдэнэбаян, Засаг дарга Г.Гангамаа, Соёлын төвийн уран бүтээлчид, сайн дурын залуучууд оролцсон ба Өмнийн говийн баялаг ХХК-ний төлөөлөгч, түүний туслан гүйцэтгэгч компанийн залуучууд оролцож төвийн номын санд ном хандивлалаа.
Өмнөговь аймаг шинээр байгуулагдаж буй Залуучуудын хөгжлийн төвийн 1ажилтны цалинг аймгийн #Залуус_хөтөлбөрөөс санхүүжүүлж байгаа юм.
  
 
 
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: