ӨМНӨГОВЬ АЙМГИЙН 6 СУМАНД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨВ БАЙГУУЛАГДЛАА

2021 оны 09 сарын 08
Өмнөговь аймгийн 2021-2024 онд хөгжүүлэх “Нутгийн хишиг” хөтөлбөр, Өмнөговь аймагт хэрэгжиж буй Өмнөговь аймгийн эмэгтэйчүүд, залуучуудын эрүүл мэндийг дэмжих Нэгдсэн хөтөлбөрийн хүрээнд энэ онд Булган, Номгон, Гурвантэс суманд шинээр Залуучуудын хөгжлийн төвүүдийг байгууллаа. Ингэснээр Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Залуус хөтөлбөрийг хэрэгжүүлж хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа залуучуудад хөгжлийн олон талт үйлчилгээг үзүүлэх боломж бүрдлээ. Залуус хөтөлбөрийн хүрээнд нийт 12 суманд Залуучуудын хөгжлийн төвийг байгуулахаар зорин ажиллаж байна.
нэг буюу түүнээс олон хүн болон бичвэр гэх мэтийн зураг байж болно
 
 
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: