Сумын хэмжээнд 8 төрлийн малын тэжээлийн ургамлыг 6 га талбайд тариалсан

2021 оны 09 сарын 08
Сумын засаг даргын тамгын газар, ХАА-н тасгаас малын тэжээлийн ургамал тариалж эрчимжсэн аж ахуй эрхлэх хүсэлтэй малчид, иргэдэд Хуршуутын услалтын системийг ашиглан тариалсан малын тэжээлийн ургамлын талбайд туршлага судлах сургалтыг зохион байгуулж гарын авлага зөвлөмжөөр ханган ажиллав.
Сумын хэмжээнд 8 төрлийн малын тэжээлийн ургамлыг 6 га талбайд тариалсан бөгөөд Царгас, Эрдэнэ шиш, Судан, Тэжээлийн буудай, Овъёос зэрэг 5 төрлийн малын тэжээлийн ургамал нь говийн хөрсөнд илүү сайн ургаж байна.
Цаашид малын тэжээлийн ургамлыг орон нутагтаа тариалж өвөлжилт,хаваржилтын бэлтгэлээ хангах бүрэн боломж байна.
  
  
 
 
  
 
 
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: