ОЮУТАН ЗАЛУУСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ НИЙТ 515 ЗАЛУУЧУУД ХАМРАГДЛАА.

2021 оны 09 сарын 09
Өмнөговь аймгийг 2021-2024 онд хөгжүүлэх “НУТГИЙН ХИШИГ” хөтөлбөрийн хүрээнд “Эрүүл Өмнөговь” зорилтыг дэвшүүлж буй Нийгмийн бодлогын хэлтэс, Эрүүл мэндийн газраас хамтран зохион байгуулсан оюутан, залуусын урьдчилан сэргийлэх үзлэгт Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Өрхийн эрүүл мэндийн төв, Сумын эрүүл мэндийн төв, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Боловсрол, соёл урлагийн газрын эмч, мэргэжилтнүүд хамтран оролцож, 2021 оны 09-р сарын 04-05-нд 2 хоногийн хугацаатай зохион байгуулагдсан.
Оюутан сурагчдын эрүүл мэндийн үзлэгт нийт 515 залуучууд хамрагдаж, давхардсан тоогоор 3204 үзлэг хийгдсэнээс 268 өвчлөл илрүүлсний 164 /61,2%/ нь хуучин (архаг) өвчлөл байна. Эдгээрийн 45%-д эмчилгээ заасан ба яаралтай эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай 2 хүнийг эмчийн хяналтад оруулсан. ГБХЗХГ-аас хяналтад авч, давтан сэтгэлзүйн зөвлөгөө өгөх шаардлагатай 2 хүн байв. Мөн дараагийн шатлалд онош тодруулах шаардлагатай 54 хүнд зөвлөгөө өгч, картанд бичилт хийсэн. Үзлэгийн үр дүнд нэг хүнээс Тэмбүүгийн сорил эерэг гарсан тул лавлагаа шинжилгээг БОЭТ-д хийж, хавьтлыг тогтоож шинжилж байна. Хепатит В вирус 2, хепатит С вирус 1 илэрсэн тул дотрын нарийн мэргэжлийн эмчийн хяналтад авч, цаашид хүндрэлээс сэргийлсэн.
Цаашид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт иргэдийг үе шаттайгаар хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.
бичвэр гэх мэтийн зураг байж болно
 
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: