ӨМНӨГОВЬ АЙМГИЙН 18-34 ХҮРТЭЛХ ЗАЛУУЧУУДЫН ГАРААНЫ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

2021 оны 09 сарын 13
Өмнөговь аймгийн 2021-2024 онд хөгжүүлэх “Нутгийн хишиг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Залуучуудын хөдөлмөр эрхлэлт гарааны бизнесийг дэмжих сургалт, арга хэмжээг 2021 оны 9 дүгээр сарын 27-оос 9 дүгээр сарын 30-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн үндсэн харьяат 34 хүртэлх насны ажил хөдөлмөр эрхэлтэггүй 50 залуучуудын дунд зохион байгуулна. Нийгмийн ямар нэгэн асуудлыг шийдвэрлэх, шинэлэг бизнес санаатай залуучуудыг урьж байна.
Шалгуур үзүүлэлт
❖ Өмнөговь аймгийн харьяат, байнгын оршин суугч 18-34 насны залуучууд
❖ Ажил хөдөлмөр эрхэлдэггүй болон хөдөлмөрийн хэлтэст ажил хайгчаар бүртгүүлсэн байх
❖ Эрүүл мэндийн таатгалаа сүүлийн 2 жил төлсөн байх
❖ Нийгмийн ямар нэгэн асуудлыг шийдвэрлэсэн гарааны бизнесийн санаатай байх
Бүрдүүлэх материал
❖ Иргэний үнэмлэхний хуулбар
❖ Багийн Засаг даргын тодорхойлолт
❖ Эрүүл мэндийн даатгал төлсөн тухай тодорхойлолт
❖ Хөтөлбөрт хамрагдах тухай гар өргөдөл
❖ Өөрийн бизнес санааг товч, тодорхой, шинэлэг байдлаар тайлбарласан 3-5 минутын видёо бичлэг (9 сарын 30-ны өдрийн 09:00-22:00 цагийн хооронд Startup.omnogovi@gmail.com мэйл хаягаар хүлээн авна.)
❖ Цахим бүртгэлд бүртгүүлсэн залуучууд бүрдүүлэх материалаа бүрдүүлэн 2021 оны 09 сарыэ 24-ний дотор Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэст авчирч өгснөөр бүртгэл баталгаажих болно.
Төслийн санхүүжилт: Сургалтад хамрагдсан залуучуудаас шалгарсан гарааны бизнес эрхлэгч залуучуудад 5 сая хүртэлх төгрөгийн эргэн төлөлтгүй санхүүжилт олгоно.
Арга хэмжээнд бүртгүүлэх холбоос: https://forms.gle/mGt3KWzH2MfdxoWs7
  
  
  
 
 
 

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: