ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД АВТОМАШИНТАЙ БОЛЛОО

2021 оны 09 сарын 10
Ковид 19 халдварын эрсдэл өндөр байгаа энэ цаг үед гэрээр эмчлэгдэх өвчтөнүүд өдөр бүр нэмэгдэж байна. Гэрийн эмчилгээнд Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч ажилчид ачаалал өндөртэй ажиллаж байгаа юм. Тэдэнд хамгийн их тулгамдаж байсан асуудал бол автомашины хүрэлцээ хангамж юм. Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ аймгийнхаа "Шимбилэг", "Энхийн хүслэн", "Өнө-Орших". Өрхийн Эрүүл мэндийн төвүүдэд автомашинуудийг хувийн хөрөнгөөр шийдвэрлэж хүлээлгэн өглөө.
УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Цар тахлыг хамтдаа даван туулж, хүн ардынхаа эрүүл энхийн манаанд анхан шатанд нь хүрч тусламж үйлчилгээ үзүүлдэг Өрхийн эмнэлгүүдийн эмч ажилчдад эрүүл энхийн хүсэн, ард иргэдийнхээ төлөө цаг наргүй ажиллаж байгаад нь талархал илэрхийлж Монгол улсад Өрхийн эрүүл мэндийн байгууллага байгуулагдсаны 20 жилийн ойн баярын мэндийг хүргэлээ.
 
 
  
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: