ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРГАЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ

2021 оны 09 сарын 15
Өмнөговь аймгийн Засаг даргын 2021 оны 9-р сарын 9-ний A/1013 захирамжийн хүрээнд цэцэрлэг, сургуулийн сургалтын үйл ажиллагааг бүрэн цахимд шилжүүлээд байгаа билээ.
9 –р сарын 14-ний байдлаар 22 сургуулийн 512 бүлгийн 14912 сурагчдаас цахим сургалтад 13514 сурагч хамрагдаж, 1562 сурагч хамрагдаж чадахгүй байгаа буюу цахим хичээлийн оролцоо 90,6 хувьтай байна.
Мөн 2 бүлэг халдварын улмаас цахим сургалтад шилжээд байсан бол 510 бүлэг Засаг даргын захирамжийн хүрээнд бүрэн цахимд шилжин хичээллэж байгаа юм. Аймгийн хэмжээнд 26 багш, 20 ажилтан, 89 сурагч ковидоор өвчлөөд байгаа бол 9-р сарын 15-ны байдлаар багш, ажилчдын шинэ тохиолдлын тоо 11, сурагчдын шинэ тохиолдлын тоо 23 бүртгэгдлээ.
Ойрын хавьтлын тусгаарлалтад багш, ажилтан 70, сурагчид 246, #Одоогийн байдлаар дотуур байранд өвчлөл гарсан тохиолдол болон дотуур байрыг тусгаарлалтын зориулалтаар ашиглаж байгаа сургууль байхгүй!
  
 
 
 
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: