Монгол улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ой өнөөдөр тохиож байна

2021 оны 09 сарын 15
Монгол улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ард иргэдийн амар тайван аюулгүй байдлын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүнд баярын мэндийг өргөн дэвшүүлье.
100 жилийн ойг тохиолдуулан #Нутгийн_хишиг хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг дарга Р.Сэддорж Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын 27 алба хаагчид магистрийн сургалтын төлбөрийн дэмжлэгийг үзүүлэв. Мөн амжилт бүтээл дүүрэн ажилласан 5 алба хаагчийг аймгийн Засаг даргын "ЖУУХ БИЧИГ"-ээр шагнаж урамшуулав.