ШУТИС-ИЙН ХАРЬЯА СУРГУУЛЬ ӨМНӨГОВЬ АЙМАГТ БАЙГУУЛАГДАНА

2021 оны 09 сарын 24
Өмнөговь аймагт геологи, уул уурхай, технологийн чиглэлээр Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа сургуулийг шинээр байгуулах, #Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон хөгжүүлэх ажлын төлөвлөгөөг, орон нутгийн онцлог, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн ШУТИС-тай хамтран боловсруулж, хэрэгжүүлэх чиглэлээр Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байна.
Ажлын хэсэг, "Нутгийн хишиг"хөтөлбөрийн хүрээнд боловсролын салбарын хөгжлийн бодлого төлөвлөгөө, их сургууль барих газар, дэд бүтэц, шинэ суурьшлын бүсийн бүтээн байгуулалт зэрэгтэй танилцах юм.
Өмнөговь аймагт Их сургууль байгуулах санал санаачилга 2010 оноос эхлэлтэй бөгөөд 2021 онд орон нутагтаа Их дээд сургуулийн салбар сургуулийг байгуулах хүсэлтээ БШУЯ-нд хүргүүлээд байсан юм.
2021 оны 9-р сарын 15 ны ЗГ-ын хуралдаанаар ШУТИС-ийн харьяа сургууль байгуулагдахаар болж өнөөдөр Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, ШУТИС-ийн захирал Б.Очирбат нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
  
  
 
 
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: