БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ДЭД САЙД ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2021 оны 09 сарын 24
Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяраар ахлуулсан ажлын бүрэлдэхүүнд БШУЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбаатар, Хууль зүйн хэлтсийн дарга Б.Мөнгөнбагана, Дээд боловсролын газрын шинжээч Д.Батцэцэг, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн захирал Б.Очирбат болон бусад албаны төлөөлөгчид Өмнөговь аймагт ажиллаж байна. Аймгийн Засаг даргын тамгын газар, Боловсролын газрын удирдлага, холбогдох албан хаагчидтай уулзаж аймгийн боловсролын салбарын хөгжлийн бодлого, төлөвлөгөөтэй танилцлаа.
Засгийн газрын хуралдаанаар Өмнөговь аймагт “Геологи, уул уурхай, технологийн их сургуулийн харьяа сургууль байгуулах шийдвэр гарсны дагуу их сургууль барьж байгуулах газартай танилцаж, цаашид багш нарын орон сууц, оюутны байр, хичээлийн болон дотуур байрыг барьж байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаагаа илэрхийллээ.
Мөн Политехникийн коллеж болон театр ,музейн барилгын үйл ажиллагаатай танилцаж дотоод гадаадын аялал жуулчлалыг татах, залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх орчин нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг санал болголоо
  
  
  
 
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: