Ахмад дайчин Г.Сүхбаатар гуайдаа эрүүл энх, урт удаан наслахын ерөөлийг өргөн дэвшүүлье.

2021 оны 10 сарын 04
Зэвсэгт хүчний 100 жилийн ой, Чөлөөлөх дайны 76 жилийн ой, ахмадын баярыг тохиолдуулан, Цогтцэций суманд амьдарч байгаа ахмад дайчин Гүрнээгийн Сүхбаатар гуайдаа ирж хүндэтгэл үзүүллээ.
Г.Сүхбаатар гуай 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож, Тамсаг булгийн тавдугаар дивизэд тулалдаж явсан бахархам түүхтэй.
Эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалах ариун үйлсэд Өмнийн говь нутгаас олон арван цэрэг эрс оролцож, ард иргэд, малчид сэтгэл санаа эд материалын дэмжлэг үзүүлж дайны ялалтад их хувь нэмрээ оруулсан юм.
Өдгөө төрсөн нутагтаа энх тунх амьдарч байгаа ахмад дайчин Г.Сүхбаатар гуайдаа эрүүл энх, урт удаан наслахын ерөөлийг өргөн дэвшүүлье.
‎3 хүн, зогсож буй хүмүүс болон ‎"‎емнеговь аймгийн здтг 2021. ح 1945 оны челеелех дайнд оролцож, эх орныхоо тусгаар тогтнолын телее тэмцэж явсан ахмад дайчин гурнээгийн сухбаатар гуаидаа хундэтгэл узууллээ‎" гэсэн бичвэр‎‎ гэх мэтийн зураг байж болно
 
 
 
Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: